<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><aka>Үг. Ая: Ж.Пүрэвдорж</aka>
<lyrics>[V1]
 Энэрэлийн зөөлөн гараараа
 Намайг хайрлан ивээж
 Ээдэрээтэй амьдралын нугчаанд
 Зүдэрсэн биеииг минь амрааж
 Найдварийн түмэн галыг
 Зүрхэн дотор минь асааж
 Нүгэлтэй хүний орчлонд
 Цөхөрсөн сүнсийг минь аварсан

[V2]
 Авралын ариун цусаараа
 Миний гэмийг уугааж
 Айдастай хүйдэстэй сэтгэлд
 Тайвшралын нарыг мандуулаад
 Итгэлийн нандин нууцыг
 Хайран дотор минь хөглөөд
 Ирээдүй сайхан бүхнийг
 Эмтэрсэн сэтгэлийг жаргаасан

[C1]
   Есүс та миний
   Мөнхийн түшиг билээ
   Есүс Таны хайрыг
   Магтан дуулах учиртай
   Авралыг Та надад
   Үнэгүй өгсөн болохоор
   Алдар магтаал зөвхөн
   Таных байх учиртай

[V3]
 Амилсан Ариун Сүнсээрээ
 Миний гуйлтыг сонсоод
 Амилсан ялалтын хүчээр
 Бялхуулан намайг хамгаалаад
 Жаргалын төгс улсыг
 Сэтгэл дотор минь байгуулж
 Цэнгэлтэй тэр нэг өдрийг
 Үнэнийг надад харуулсан</lyrics>
<title>Мөнхийн түшиг - Энэрлийн зөөлөн гараараа</title>
</song>